
Үйлчилгээний нөхцөл
Please read these terms and conditions carefully before using our services.
- Ерөнхий нөхцөл
- “Гранд Жакпот Партнерс” ХХК-ийн хэрэгжүүлж буй “www.shosha.mn” нь Монгол улсын зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу Сангийн яамнаас олгосон “Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах тусгай зөвшөөрөл”-ийн хүрээнд эд, мөнгөний хонжворт сугалаа явуулах цахим үйлчилгээг бүрдүүлсэн вэб сайт юм.
- Энэхүү үйлчилгээний нөхцөл нь эд, мөнгөний хонжворт сугалаа явуулах цахим орон зайг бий болгож тус үйлчилгээг ашиглахтай холбоотой хэрэглэгчийн эдлэх эрх, үүргийг зохицуулахад оршино.
- Shosha.mn нь Үйлчилгээний нөхцөлд өөрийн санаачилгаар хэдийд ч нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба шинэчлэл, өөрчлөлтийн талаарх мэдээлэл хүргэсний дараа хэрэглэгч үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглаж байгаа тохиолдолд эдгээр шинэчлэлт, өөрчлөлтүүдийг дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
- “Гранд Жакпот Партнерс” ХХК нь Shosha.mn-р үзүүлж буй үйлчилгээ, бүтээгдэхүүний зохиогчийн эрх, барааны тэмдэг, домэйн нэр, лого, дүр төрх, патент болон бусад оюуны өмчийн эрхийг эзэмшдэг болно.
- Хэрэглэгч Shosha.mn-р үзүүлж буй үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, өөрчлөх, бусдад дамжуулах, эрх олгох, шилжүүлэх, цахим системд зөвшөөрөлгүй нэвтрэх, тохиргоо хийх, үйлчилгээнд гаднаас нөлөөлөх, хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр цуглуулах, үйлчилгээг худалдах, түрээслэх, төлбөр авах зэргийг хориглоно.
- Хэрэглэгч shosha.mn-ний үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр хэрэглэгчийн овог нэг, IBAN дугаар, данс зэрэг мэдээллийг өгөхийг зөвшөөрч байгаа болно.
- Нэр томьёоны тодорхойлолт
- Энэхүү үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
- “Shosha.mn” гэж Монгол улсын хуульд тогтоомжийн хүрээнд тусгай зөвшөөрлийн дагуу албан ёсны гэрээт борлуулагчийн бараа бүтээгдэхүүнийг шагналын зарчмаар борлуулах үйлчилгээг нэвтрүүлсэн цахим вэб хуудас https://shosha.mn/-г (цаашид “Shosha” гэх);
- “Нууц хайрцаг/Mystery box” гэж албан ёсны гэрээт борлуулагчийн нийлүүлсэн брэнд бараа бүтээгдэхүүнийг сонгон нэгтгэсэн брэнд хайрцгийг;
- “Хэрэглэгч” гэж үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, Shosha.mn-г хэрэглэж буй иргэний эрх зүй бүрэн чадамжтай /18 насанд хүрсэн/ иргэн, хуулийн этгээдийг;
- “Цахим хэтэвч” гэж shosha.mn-ний хэрэглэгчид зориулсан төлбөрийн арга хэрэгслийг;
- “Албан ёсны гэрээт борлуулагч” гэж Shosha.mn-р дамжуулан өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах болон үйлчилгээ үзүүлэх албан ёсны эрхтэй хуулийн этгээд, хувь хүнийг;
- “Цахим гарын үсэг” гэж Хэрэглэгчийг танин баталгаажуулах үйл ажиллагаанд хэрэглэж буй нэвтрэх нууц үг, баталгаажилтын нэг удаагийн нууц үг, бусад цахим өгөгдлийг;
- Бүртгэл үүсгэх
- Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ “Shosha.mn”-ийн Нэвтрэх хэсгийг сонгон “Нэвтрэх” гэсэн сонголтыг сонгож өөрийн утасны дугаарыг илгээнэ. “Shosha.mn”-с Хэрэглэгчийн гар утасны дугаар луу нэвтрэх нэг удаагийн нууц үг илгээнэ. Хэрэглэгч нь тухайн нууц үгээр нэвтэрсний дараа өөрийн шинэ нууц үг болон өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
- Хэрэглэгч нь “Shosha.mn”-д зөвхөн өөрийн утгасны дугаараар бүртгүүлэн, нэвтрэх боломжтой.
- Хэрэглэгч нь “Shosha.mn”-д нэвтрэх утасны дугаар, нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
- Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
- “Shosha.mn”-н хэвийн ажиллагаа, түүний мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг “Гранд Жакпот Партнерс” ХХК хариуцна.
- Бүртгэл үүсгэхтэй холбоотой өөр этгээдийн нэр ашиглах, өөр утасны дугаар бүртгүүлэх эсхүл өөрийн нэр дээр нэгээс олон тооны бүртгэл үүсгэхийг хориглоно.
- Хэтэвч цэнэглэх, буцаалт
- Хэтэвч гэдэг нь “shosha.mn”-ний хэрэглэгчид зориулсан төлбөрийн арга хэрэгсэл юм.
- Хэрэглэгч нь 18 нас хүрсэн, Монгол улсын иргэн тус хэтэвчийг ашиглах боломжтой байна.
- Хэтэвч нь зөвхөн Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр (MNT) хийгдэнэ.
- Хэрэглэгч нь shosha.mn хэтэвч дэх үлдэгдлээ зарцуулах, шилжүүлэх эрхтэй бөгөөд үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд вэб сайт дахь “QPAY” төлбөрийн арга хэрэгслийг ашиглан хэтэвчийг цэнэглэх боломжтой.
- Хэрэглэгч нь shosha.mn-д өөрийн Харилцах дансны мэдээллийг байршуулах бөгөөд зөвхөн тухайн байршуулсан үндсэн дансыг ашиглах хэтэвч дэхь үлдэгдэл төлбөрийг буцаан шилжүүлэх авах боломжтой.
- Хэрэглэгч нь хэтэвчний үлдэгдэл мөнгөө өөрийн дансруу хийх буюу зардлага гаргах тохиолдолд бүртгэлтэй утасны дугаарлуу нь баталгаажуулах код илгээнэ.
- Хэрэглэгч хэтэвчний мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд задруулснаас үүссэн аливаа хохирлыг хэрэглэгч бүрэн хариуцна.
- Mystery Box худалдаж авах
- Хэрэглэгч нь Shosha.mn-ний “Нууц хайрцаг/Mystery box” хэсгээс албан ёсны гэрээт борлуулагчийн нийлүүлсэн брэнд бараа бүтээгдэхүүнийг нэгтгэсэн хайрцгуудаас сонголтоо хийж өөрийн хэтэвч дэхь дүнгээрээ худалдан авна.
- Тухайн хайрцгийг нээх товчийг дарснаар түүврийн аргаар хонжворыг сонгох үйл ажиллагаа эхэлнэ.
- Хэрэглэгчийн гомдол, маргаан шийдвэрлэх
- Хэрэглэгч нэн тэргүүнд санал хүсэлт, гомдлоо Shosha.mn-тэй шууд холбогдон гаргах бөгөөд “Гранд Жакпот Партнерс” ХХК-ийн нэр хүнд болон үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж компанийн нэр хүндэд халдахуйц байдлаар олон нийтийн хэрэгслээр мэдээлэл түгээх зэргээр хориглосон аливаа үйлдлийг гаргахгүй байх үүрэгтэй.
- “Гранд Жакпот Партнерс” ХХК нь Shosha.mn-д Хэрэглэгчийн гомдлыг хүлээн авч бүртгэлтэй утасны дугаараар холбогдож хэр хугацаанд хэрхэн шийдэх тухай мэдэгдэнэ.
- Талууд энэхүү үйлчилгээний нөхцөлтэй холбогдон гарсан аливаа маргаан, санал зөрөлдөөнийг эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд шийдэлд эс хүрсэн тохиолдолд Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
- Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл
- Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талуудын энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол нөгөө талдаа ажлын гурав хоногийн дотор утасны дугаараар дамжуулан мэдэгдэх ба энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшлогдоно.
- Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс бий болсон нь нэг сараас дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд талууд асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ
- Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй дараах саад тотгор тохиолдсоны улмаас талууд энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгоно. Үүнд:
- Зарласан болон зарлаагүй дайн, зэвсэгт мөргөлдөөн, бослого, гадаадын түрэмгийлэл, хорлон сүйтгэх ажиллагаа, хувьсгал;
- Байгалийн бүх төрлийн гамшиг /гал түймэр, газар хөдлөлт, хүчтэй хар салхи, шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг/
- Төрийн албан тушаалтны хуулийн дагуух болон хууль бус үйлдэл, эс үйлдэл, эрх зүйн акт, тушаал, захирамж;
- Бүх төрлийн хязгаар хориг, өвчин тахал, хорио цээр, хариуцлагаас чөлөөлөгдөх хүсэлтэй талын аж ахуй нэгжид тохиолдсон ажил зогсолт, ажил хаялт;
- Программ хангамж, техник тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, хакер халдлага зэрэг, үүнээс бусад талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаануудыг ойлгоно.
- Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талууд хууль болон энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүй талууд үүнийг нотолсны дүнд харилцан бие биений өмнө болон гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй болно.
- Холбоо барих
- Хэрэв танд энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой асуулт, санал хүсэлт байвал дараах хаягаар холбоо барина уу:
- Имэйл: info@shosha.mn
- Утас: +976 7772-7373























