
Privacy and Policy
Please read our policy carefully before using our services.
Нууцлалын бодлого
“Гранд Жакпот Партнерс” ХХК-ийн хэрэгжүүлж буй "Шоша" брэнд (цаашид "Бид", "Манай", "Компани" гэх) нь таны хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг Монгол Улсын мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд хамгаална. Энэхүү Нууцлалын бодлого нь хэрэглэгчийн /Мэдээллийн эзэн/ хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, боловсруулах, ашиглаж, хамгаалах талаар зохицуулахад оршино.
ХУВЬ ХҮНИЙ МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ ЗӨВШӨӨРӨЛ
1. Цуглуулах мэдээлэл
1.1 Мэдээллийн эзэн нь компанид дараах мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрлийг олгов. Үүнд:
Хувийн мэдээлэл: Нэр, хаяг, утасны дугаар, имэйл хаяг, төрсөн огноо, регистрийн дугаар.
Төлбөрийн мэдээлэл: Банкны карт, дансны дугаар, төлбөрийн хэрэгслийн мэдээлэл.
Бүртгэлийн мэдээлэл: Хэрэглэгчийн нэр, нууц үг (нууцлагдсан хэлбэрээр)
Харилцааны мэдээлэл: Бидэнтэй харилцсан имэйл, чат, утасны яриа гэх мэт мэдээлэл хамаарна.
1.2 Төхөөрөмжийн хэрэглээний явцад цуглуулагдах мэдээлэл
Бид дараах мэдээллийг автоматаар цуглуулна:
Төхөөрөмжийн мэдээлэл: IP хаяг, төхөөрөмжийн төрөл, үйлдлийн систем, хөтөч.
Ашиглалтын мэдээлэл: Вэбсайт, аппликэйшн дээр хийсэн үйлдлүүд, үзсэн хуудаснууд, ашигласан функцүүд.
Байршлын мэдээлэл: Ерөнхий байршлын мэдээлэл (таны зөвшөөрлөөр)
Cookie болон ижил технологиуд: Вэбсайтын ашиглалтын мэдээлэл.
2. Мэдээллийн ашиглалт
Бид таны мэдээллийг дараах зорилгоор ашиглана:
Үйлчилгээ үзүүлэх: Таны бүртгэл, сугалаанд оролцох, Mystery Box захиалах, хэтэвч ашиглах зэрэг үйлчилгээг хүргэх үйл ажиллагаанд ашиглагдана.
Төлбөр гүйцэтгэх: Таны төлбөрийг боловсруулах, баримт бүртгэл хөтлөх үйл ажиллагаанд ашиглагдана.
Харилцаа холбоо: Таны асуулт, санал хүсэлтэд хариу өгөх, үйлчилгээний талаар мэдээлэл хүргэх үйл ажиллагаанд ашиглагдана.
Үйлчилгээг сайжруулах: Хэрэглэгчийн туршлагыг сайжруулах, шинэ функц, үйлчилгээ хөгжүүлэх үйл ажиллагаанд ашиглагдана.
Аюулгүй байдлыг хангах: Залилан, луйврын үйлдлээс урьдчилан сэргийлэх, системийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд ашиглагдана.
Хууль эрх зүйн шаардлагыг биелүүлэх: Хууль тогтоомж, зохицуулалтын шаардлагыг биелүүлэх мөн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглагдана.
3. Мэдээлэл хуваалцах
Бид таны мэдээллийг дараах тохиолдолд гуравдагч этгээдтэй хуваалцаж болно. Үүнд:
3.1 Үйлчилгээ үзүүлэгчид
Бид манай үйлчилгээг дэмжих зорилгоор итгэмжлэгдсэн үйлчилгээ үзүүлэгчидтэй хамтран ажиллана. (Жишээ нь: төлбөрийн систем, хүргэлтийн үйлчилгээ, хонжвор гардуулах ажиллагаа, мэдээллийн технологийн үйлчилгээ). Эдгээр үйлчилгээ үзүүлэгчид нь таны мэдээллийг зөвхөн бидний зааврын дагуу боловсруулах үүргийг хүлээнэ.
3.2 Хууль эрх зүйн шаардлагаар
Компани хууль тогтоомж, шүүхийн шийдвэр, эрх бүхий байгууллагын шаардлагын дагуу таны мэдээллийг задруулах үүрэгтэй болно.
3.3 Бизнесийн шилжилт
Бид нэгдэх, худалдан авах, бизнесийн хөрөнгө борлуулах зэрэг бизнесийн шилжилтийн үед таны мэдээллийг шилжүүлж болно. Ийм тохиолдолд бид таны мэдээллийн нууцлалыг хадгалах арга хэмжээ авна.
3.4 Хэрэглэгчийн зөвшөөрөл
Бид таны тодорхой зөвшөөрлөөр таны мэдээллийг бусад гуравдагч этгээдтэй хуваалцаж болно.
4. Мэдээллийн хамгаалалт
Бид таны мэдээллийг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:
Техникийн хамгаалалт: Шифрлэлт, файрволл, нэвтрэлтийн хяналт зэрэг техникийн арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
Захиргааны хяналт: Ажилтнуудын сургалт, нууцлалын гэрээ, хандалтын хязгаарлалт тогтоож таны мэдээллийг хамгаална.
Физик хамгаалалт: Дата төвийн аюулгүй байдал, хандалтын хяналтаар дамжуулан таны мэдээллийг хамгаална.
Жич: Интернэт дээрх аливаа мэдээллийн дамжуулалт, хадгалалт нь 100% аюулгүй байх баталгаа байхгүй гэдгийг та анхаарна уу.
5. Таны эрх
Та дараах эрхийг эдэлнэ. Үүнд:
Хандах эрх: Таны тухай цуглуулсан мэдээлэлтэй танилцах, мэдээллээр хангуулах.
Засварлах эрх: Таны тухай буруу, бүрэн бус мэдээллийг засварлуулах.
Устгуулах эрх: Таны мэдээллийг устгуулах. (хууль эрх зүйн шаардлагаас бусад тохиолдолд)
Хязгаарлах эрх: Таны мэдээллийн боловсруулалтыг хязгаарлах, бусдад түгээхгүй байх талаар компаниас шаардах эрхтэй.
Татгалзах эрх: Маркетингийн зорилгоор таны мэдээллийг ашиглахаас татгалзах эрхтэй.
Эдгээр эрхээ эдлэхийн тулд та дараах хаягаар холбоо барина уу:
Имэйл: privacy@shosha.mn
Утас: +976 7700-WWWW
6. Cookie бодлого
Бид вэбсайт, аппликэйшн дээрээ cookie болон ижил технологиуд ашигладаг. Эдгээр нь таны хэрэглэгчийн туршлагыг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, хэрэглээний статистик цуглуулах зорилготой. Та өөрийн хөтчийн тохиргоогоор cookie-г хүлээн авах, татгалзах боломжтой байна.
7. Олон улсын мэдээллийн шилжүүлэлт
Бид таны мэдээллийг Монгол Улсаас гадна байрлах серверт хадгалж, боловсруулж болно. Ийм тохиолдолд бид таны мэдээллийг хамгаалах зохих арга хэмжээ авна.
8. Нууцлалын бодлогын өөрчлөлт
Компани энэхүү Нууцлалын бодлогыг өөрчлөх эрхтэй ба өөрчлөлт орсон тохиолдолд бид вэбсайт, аппликэйшн дээр мэдэгдэл байршуулж, шинэчилсэн огноог хэрэглэгчид мэдээлнэ. Өөрчлөлт орсны дараа манай үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласнаар та шинэчилсэн бодлогыг хүлээн зөвшөөрч байгаа гэж үзнэ.
9. Холбоо барих
Хэрэв танд энэхүү Нууцлалын бодлоготой холбоотой асуулт, санал хүсэлт байвал дараах хаягаар холбоо барина уу:
Имэйл: info@shosha.mn
Утас: +976 7772-7373
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их Монгол гудамж, "Шоша" Төв Оффис, Монгол Улс
Хамтрагч байгууллагууд
Бид салбартаа тэргүүлэгч, найдвартай байгууллагуудтай хамтран ажиллаж, хэрэглэгчдэдээ үр ашигтай, чанартай үйлчилгээ үзүүлэхийг зорьдог.

















